150гр өндөг
100гр сахар
90гр хөөлгөгчтэй гурик(Cake/Pastry Flour)
15 гр масло
1 амны халбага сүү
18 см диаметртэй хэв
Өндгөө хутгаж эхлэнэ. Сахараа нэмээд 30 сек хутгана. Зуурмагаа савтай нь халуун устай саван дээр тавиад (ууранд) өндөр хурдтайгаар 1-2 минут хутгана. Зуурмаг цагаараад ирэх ёстой. Зуурмагаа халуун усанд дээрээсээ аваад дахин 3-4 минут хутгана. Маслоо хайлуулаад сүүтэйгээ холино. Гурилаа шигшиж нэмнэ, Fold in техникээр хөөсийг буулгалгүйгээр зөөлөн хутгаж нийцүүлнэ. Сүү маслоо нэмээд мөн зөөлөн хутгаж нийцүүлээд тостой цааас дэвссэн 18 см хэвэндээ зуурмагаа хийнэ. 160 градуст халаасан зууханд 23 орчим минут жигнэнэ.
ингэж болгосон кексээ simple syrup ор чийглээд хэрэглэдэг
http://gal-togoond.blogspot.com/2008/08/t.html
No comments:
Post a Comment