Шоколад , кофетой , цөцгийн кремтэй бялуу хийлээ
2014 оны 02-р сарын 03, Нийтэлсэн goyeej
100 гр 50%-аас дээш какаотай хар шоколад / минийх 90 гр самартай альпен голд / , 50 гр нунтаг какао , 180 мл чанасан кофе / минийх зүгээр уусдаг / , 200 гр гурил , 150 гр сахар , жижиг халбаганы талаар сода , 90 мл ургамалын тос , 2 өндөг , 1 жижиг халбага ванилийн охь / минийх 1 уут- 1 гр ванилин /
Кремэнд : 300 гр маш өтгөн цөцгий / 20%аас дээш , халбага дүрэхэд зоогдохоор байх хэрэгтэй / , 100 гр сахар
Жич : Энэ орц нь 21-26 см хэвд зориулагдсан бөгөөд минийх 28 гэсэн ч нэг их нимгэн болоогүй ээ .
Шоколадаа жижиг хэрчээд хуурай какаотайгаа холино . Дээрээс нь халуун кофегоо хийж хайлж уустал нь хутгана .
Өндөг , сахар ,тос , ванилинаа хамтад нь дунд зэргийн хурдаар жигдэртэл нь миксердэнэ . Дээрээс нь шоколадны уусмалаа хийнэ .Дахин миксердэнэ .
Дээрээс нь гурил , соодоо шигшиж хийгээд зөөлөн хутгана . Тосолсон хэвэндээ хийгээд 180 хэмд 30-40 минут шарна / би 35 минут /
Кремээ бэлдэхдээ цөцгийндөө сахараа уустал сайн хутгаад болоо .
Бэлэн болсон кекснийхээ оройн хэсгийг зүсэж авна . Хөргөөд кремээ түрхээд дээрээс нь зүсэж авсан хэсгээ үйрүүлэн тарааж чимэглэнэ. Хөргөгчинд хонуулах буюу хэдэн цагийн дараа торт бэлэн :р
No comments:
Post a Comment